Багшдаа мааш их баярлалаа. 3 оронтой тоонд хүрээд сэтгэл санаа гутралд ороод мааш хүнд байсан үед багшийнхаа удирдлаган дор Иогийн гайхамшгийг мэдрээд үнэхээр таатай 30 хоног өнгөрлөө. Үнэхээр үйлээ үнэн хийж, Өөртөө үнэнчээр зүтгэж, хоолны дуршил буурч өөртөө итгэх итгэл нэмэгдэж, өөрөөсөө 10кг/9.2кг/ хасаж чадсан маш гайхамшигт 30 хоног байлаа. Мааш их баярлалаа🥰😍💪🏻 Дараа дараагийн хичээлд хамрагдах болноо 💪🏻

Bolor Bolor
Хамтдаа 30хоногын турш өөрсдийн бие болон дотоод сэтгэлээ гайхалтайгаар урлан санаанд оромгүй өөрчлөлтүүдийг өөрсдөөсөө мэдэрч таашаал авч чадсан бүх охиддоо баяр хүргэе ээ👏🏻👏🏻👏🏻Толинд харах бүртээ л өөртөө гутарч явдаг байсан бодол маань энэ хугацаанд шимэгдэн алга болжээ багшаа🙏🏻 Ингээд дуусгалгүй үргэлжлүүлэн шунан шунан дараагын ангидаа суралцана аа ☺️Зөв замаар хөтөлж хамт алхсан багш нартаа талархаж байна🥹

Төгссайхан Түмэннаст Надка
Үйлээ үнэн хийхэд үр дүн нь аяндаа гарна гэж хэлсэн таны үг хүчтэй нөлөөлж, өдөр бүр энэ үгийг бодон бодон дасгалаа таслаагүй учраас 10кг хасаж чадлаа. (Хэдийгээр хоолныхоо тухай оруулж амжихгүй байгаа ч, яг таны өгсөн жороор, түүнээс ч багаар хооллосон) Pro Anu Багшдаа бас өөртөө баярлалаа. Багшийн болон бусад хүмүүсийн гоё гоё позтой зургуудыг хараад ингэж барьж чаддаг болоод зургаа авахуулна аа гээд л мөрөөдөөд байгаа. Дараагийн ангид сурнаа

Ааяа Аюуш
Гайхалтай өдрүүд байлаа. Амьдралын хэмнэлээ өөрчилсөн, өөртөө шинэчлэл хийж хүссэн зорилгодоо хүрсэн бие болоод сэтгэл амар амгаланд хүрсэн байна аа энэ хугацаанд. Багш нартаа баярлалаа. Ажил амьдралд нь амжилт хүсье. Баярлалаа🙏🙏

Саруул Бадмаараг
Багш нартаа маш их гялайлаа 🥰❤️.Жин 104кг-9.4=94.6 болсон бна. Жин ихтэй би нуруу маш их өвдөж сүүлдээ мэдрэлээ дагаж өвддөг болсон. 8 сарын ангидаа өөртөө үнэнч байж чадлаа 💪💪💪 иог болон 108 мөргөлөөрөө өөрийгөө эмчилж байна даа одоо бол нуруу өвдөхөө больсон бие минь хөнгөрөөд жаргаж байна даа.Иогдоо тууштай байж хүссэн бие гээ олж авах болно. Багш нартаа дахин дахин гялайлаа 🥰🥰🥰 НАМАСТЭ 🙏🙏🙏

Byambatsetseg Batnasan
Онлайн ангид нь хэд хэдэн удаа орж байсан. Үнэхээр гоё сэтгэлээсээ заадаг, би ганцаараа хийдэг байж байгаад найз залуутайгаа хамт хийдэг болоод сүүлдээ хажуу хаалганы найзтайгаа хамт гурвуулаа хийдэг болсон. Маш их таалагдсан (нэг хүний төлбөрөөр 3 хүн хийсэнд уучлаарай багшаа ккк 🤣)

Oyu Joloo
Иог бол жинхэнэ аз жаргал 🥰. Би нь одоо 19 настай карентинаар маш их жин нэмсэн яаж хасах учраа мэдэхгүй хичээл ном гээд зав ч гардаггүй байлаа. Тэгээд нэг бүр шууд зогсолтгүй зорилго тавин Pro Anu мундаг багшийнхаа иогт явж үзэхээр шийдсэн. Үнэхээр сайхан байна. Бие хөнгөрөөд бүх зүйл маань цаанаасаа гоё болж эхэлсэн. Цаашдаа насан туршдаа иогоор хичээллэх хүсэл зорилго өөрт минь төрүүлж өгсөн Таньдаа маш их баярлалаа. Бүгдээрээ мундаг байж чадлаа🥰😇 Амар амгалан , Эрүүл бие , Төгс галбир🤍

М. Лхам
Иог бол үнэхээр гайхамшиг гэж л хэлмээр байна.Өөртөө үнэн байх, өөрийнхөө бие сэтгэлийн гоо сайхныг олж авах төгс хичээл бол иог болоод багшийн сэтгэл зүйн зөвлөгөө хичээлүүд байлаа.
Эргэлт буцалтгүй амьдралынхаа нэг хэсэг болгохоор өөртөө амласан,өөрчлөлтөө хараад итгэж чадахгүй гоё байнаа.Багшдаа болон модель багш нартаа гялайлаа❤️

Gongor Oyun-Erdene